Аполло Бьюлдинг Сервис Монголиа

Аполло Бьюлдинг Сервис Монголиа

Манай компани нь 2015 онд Япон улсын хуулийн этгээд “Аполло Бьюлд Сервис” Co., Ltd.-ийн хөрөнгө оруулалтаар Монгол улс дахь салбар компани нь болж байгуулагдсан.

Бид Япон, Европ, ОХУ болон БНХАУ-д үйлдвэрлэгдсэн чанартай тоног төхөөрөмж болон эрүүл ахуйд нийцсэн цэвэрлэгээний бодис ашигладаг бөгөөд барилга байгууламж, оффис, орон байр болон гадна фасадын цэвэрлэгээ, ногоон байгууламж арчлалт зэрэг цогц үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлдэг.

2015 оноос хойш бид Чингис Хаан Олон Улсын Нисэх Буудал, Японы Элчин Сайдын Яам, МЕРҮ Тауэр, Шангри-Ла Ресидэнс зэрэг 20 гаран томоохон байгууллага, барилга байгууламжид тасралтгүй чанартай үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Алсын хараа

Монгол улсад байгаль орчинд ээлтэй, олон улсын стандартад нийцсэн барилга байгууламжийн цэвэрлэгээний тэргүүлэгч компани болох.

Эрхэм зорилго

"Ажил бүрт талархах, үйлчлүүлэгч бүрийг гайхшруулах" зарчмыг баримтлан, мэргэжлийн боловсон хүчин, дэвшилтэт тоног төхөөрөмж, Японы чанарын стандартад суурилсан үйлчилгээгээр харилцагчдынхаа барилга байгууламжийг аюулгүй, эрүүл, цэвэр орчинд байлгана.

Үйл ажиллагааны чиглэл

Барилгын дотоод болон гадна, оффисын бүх булан хаяа, шал, цонх, шил, хана болон нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээг мэргэжлийн тоног төхөөрөмжөөр гүйцэтгэнэ. Өдөр тутмын болон тогтмол хуваарийн дагуу үйлчилгээ үзүүлнэ.

Тансаг болон энгийн орон сууц, оффис, зочид буудлын хивс, паркет, гантиг шалны мэргэжлийн цэвэрлэгээ, угаалгыг хийнэ. Харилцагчийн хүсэлтийн дагуу тохиромжтой цагт, тасалдалгүй үйлчилнэ.

Барилгын фасад, шилэн гадарга, хаалга, дээвэр, зогсоолын талбай болон эргэн тойрны нийтийн хэсгийн цэвэрлэгээг мэргэжлийн тоног төхөөрөмжөөр гүйцэтгэнэ. Тоососгон цэвэрлэгээ, фасад болон дааврийн цэвэрлэгээ, өндрийн ажилд мэргэшсэн.

Агаар-хөргүүр, агааржуулалтын системийн дотоод хэсэг, шүүлтүүр, хоолой болон вентиляцийн нүхний мэргэжлийн цэвэрлэгээ, ариутгалыг хийнэ. Агаарын чанарыг сайжруулж, тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгана.

Манай үйлчлүүлэгчид

nubia
air china
asiana
korean air
turkish
jeju
miat
Үүсэл, эхлэл

Үүсэл, эхлэл

1971 - 2015

1971

Япон улсад "Аполло Бьюлд Сервис" Ко., Лтд байгуулагдав. Барилга байгууламжийн цэвэрлэгээ, менежментийн чиглэлээр үйл ажиллагаа эхлэв.

2015

Монгол улсад "Аполло Бьюлдинг Сервис Монголиа" ХХК байгуулагдав. Анхны үйлчилгээг Петровис Трейдинг ХХК болон Японы Элчин Сайдын Яамд үзүүлэв.