“Адоре Сити” ХХК нь үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт, хөрөнгийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын тэргүүлэх компаниудын нэг бөгөөд 2006 онд үүсгэн байгуулагдсан. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Улаанбаатар хот, Дархан хот болон Дорноговь аймагт орон сууц, оффис, худалдаа үйлчилгээ, зочид буудал, логистикийн чиглэлээр 20 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлэн ашиглалтад оруулсан туршлагатай.
Өнөөдрийн байдлаар “Адоре Сити” ХХК нь Япон Улсын Элчин Сайдын Яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин Сайдын Яам, Төрийн Банк, Юнител болон төр, хувийн хэвшлийн зэрэг олон байгууллагын нийт 5,200 м² орчим оффис, худалдааны талбайг хөрөнгийн менежментээр удирдан ажиллаж байна. Компанийн тэргүүлэх төсөл болох MERU Tower нь олон улсын стандартад нийцсэн өндөр зэрэглэлийн холимог зориулалттай цогцолбор бөгөөд Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд шинэ жишиг тогтоосон бүтээн байгуулалт юм.