Жуниор Натур Инвестмент ББСБ нь бизнесийн байгууллагуудын санхүүгийн хэрэгцээнд нийцсэн уян хатан, үр ашигтай санхүүгийн шийдлийг хүргэх зорилготой санхүүгийн байгууллага юм.
2025 онд худалдан авч, үйл ажиллагааг нь шинэ стратегийн хүрээнд хөгжүүлж эхэлсэн тус байгууллага нь Меру Финанс платформоор дамжуулан нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт, авлагын болон өглөгийн санхүүжилтийн шийдлүүдийг хүргэж, төслийн хэрэгжилтийг хариуцан ажиллаж байна.
Жуниор Натур Инвестмент ББСБ нь нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн төслийн үндсэн санхүүжүүлэгч байгууллагын хувьд томоохон худалдан авагчид болон ханган нийлүүлэгчдийг холбосон санхүүгийн экосистемийг бүрдүүлж, бизнесүүдийн мөнгөн урсгал, эргэлтийн хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэлэг санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэн ажиллаж байна.