“АБТС ББСБ” ХХК нь 2001 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсад байгуулагдсан бөгөөд бичил санхүүгийн салбарын анхдагч байгууллагуудын нэг юм. Бид ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн тогтвортой амьжиргааг сайжруулахад чиглэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн.
“АБТС ББСБ” ХХК нь арилжааны банкны үйлчилгээнд хамрагдах боломж хязгаарлагдмал хувь хүн болон хуулийн этгээдэд зориулсан бичил санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан Монгол Улсад санхүүгийн зуучлалыг гүнзгийрүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.
Бид харилцагчдынхаа өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ болон олон талт шаардлагад нийцүүлэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тасралтгүй шинэчилж, сайжруулж ажилладаг бөгөөд “найдвартай, зөв түнш” байх зарчмыг үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгон эрхэмлэдэг.