Зүүнговь Ложистикс ХХК

Зүүнговь Ложистикс ХХК

"Зүүн Говь Ложистик" ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд сумд байршиж, экспорт болон импортын ачаа хүлээн авах, буулгах, хадгалах, ачиж илгээх үйл ажиллагаа эрхэлдэг ложистикийн компани юм. Компани нь Монгол–Хятадын хил дамнасан тээвэрт стратегийн байрлалтай Сайншанд хотод 7 гектар газар дээр орчин үеийн ачиж буулгах цогцолборыг байгуулан ажиллуулж байна.

Зүүн Говь Ложистик нь МЕРҮ-ийн нийлүүлэлтийн сүлжээний экосистемийн гол холбоос бөгөөд Монгол болон Хятад, ОХУ-ын чиглэлд экспорт, импортын ачааны логистик, гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааг хариуцан, тогтвортой, хурдан бөгөөд найдвартай тээвэр зуучлалын үйлчилгээг үзүүлдэг.

Алсын хараа

Монгол–Хятад–ОХУ-ын гурвалжин чиглэлийн нийлүүлэлтийн сүлжээнд хамгийн найдвартай, ухаалаг ложистикийн төв болох.

Эрхэм зорилго

Орчин үеийн дэд бүтэц, мэргэшсэн боловсон хүчин, гаалийн хяналтын бүсийн давуу эрхийг ашиглан экспорт, импортын ачааг хурдан, аюулгүй, зардал хэмнэлттэйгээр боловсруулж, харилцагчдынхаа бизнесийн тасралтгүй байдлыг хангана.

Үйл ажиллагааны чиглэл

Экспорт болон импортын бүх төрлийн ачааг төмөр замаар хүлээн авч буулгах, ачих үйл ажиллагааг мэргэжлийн тоног төхөөрөмжөөр гүйцэтгэнэ.


  • 45 тонны даацтай калмар reachstacker swv 4530 тоног төхөөрөмжөөр чингэлэг ачих, буулгах
  • Нэг ээлжинд 23 вагон хүлээн авах чадалтай өөрийн эзэмшлийн төмөр замтай
  • 80,000м² нурмаг ачааны тавцан (4,480м² хүчитгэсэн бетон)
  • 9,000м² чингэлэг хүлээн авах тусгай

Гаалийн ерөнхий газрын 2015 оны а/22 тушаалаар баталгаажсан 4,480м² гаалийн хяналтын бүсэд ачаа хадгалах, гаалийн бүртгэл хийх үйлчилгээг үзүүлнэ.


  • Гаалийн хяналтын бүсийн хуулийн шаардлагад бүрэн нийцсэн дэд бүтэц
  • Дотоод болон гадаад гаалийн бүртгэлийн дагуух ачаа хүлээн авах, гаргах
  • Гаалийн хяналтад байх хугацаанд аюулгүй хадгалалт хангах

Уул уурхайн болон бусад бүтээгдэхүүнийг богино болон урт хугацаагаар найдвартай хадгалах үйлчилгээ.


  • 24/7 хяналтын камерын тогтолцоо
  • 16 ширхэг талбайн гэрэлтүүлгийн шон, харуулын цамхаг
  • Галын аюулаас хамгаалах тоног төхөөрөмж
  • Өндөр хүчдэлийн өөрийн эзэмшлийн трансформатор дэд өртөөтэй